Нарантуул худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Нарантуул ОУХТ хөл хөдөлгөөн ихтэй байна. Цэцэрлэгийн багачууд эцэг эхийн хамт, сурагч, оюутнууд хичээлийн бэлтгэлээ хангахаар Нарантуулыг зорьжээ. Үүнтэй холбоотойгоор сурагчийн цүнх, цагаан цамц, гутал, пүүз, хичээлийн хэрэгслээр хүн зөрөхийн аргагүй хөдөлгөөнтэй  байна. Гутал хувцасны үнэ бага зэрэг нэмэгдсэн байдалтай байгаа бол хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдээгүй гэж худалдагч нь хэлж байна билээ.

IMG462 IMG463 IMG464 IMG466

Мөн хэдхэн хоногийн өмнө Нарантуулын хүнс болон  гоо сайхны барааны битүү зах шатсантай холбоотойгоор  тэр  хэсгийг хаасан тул битүү захын  хойгуур байрлаж байсан гэр ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл,  аялалын хэрэгсэл гэх зэрэг барааны төрлүүд Нарантуул төвийн гадна үүднээс баруун тийш  сунасан байдалтай ил задгай худалдаа үргэлжилсэн байдалтай байна.

IMG473

IMG474

А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …