Анжелина Жоли, Женнифер Энистон нарын далд тэмцэл үргэлжилсээр л

aniston013481596422013-08-31-15-20[www.urlag.mn]Анжелина Жоли, Женнифер Энистон нарын далд тэмцэл үргэлжилсээр л  байна. Тун саяхан Женнифер бүсгүй Лондон руу нисэх нислэгээ нэг хоногоор хойшлуулахад хүрсэн. Учир нь тэр  Анжелина Жолитой нисэхийг хүсээгүй юм. Тэгвэл одоо Жоли бүсгүй Энистоны дандаа буудалдаг дуртай зочид буудалд нь мэдсээр байж буудаллаа.

Жоли Питт хоёр  Сахилгагүй зургаан хүүхдээсээ түр холдохдоо тодорхойгүй шалтгаанаар Женнифер Энистоны   буудалдаг Sunset Tower зочид буудалд өрөөнд буусан нь тун сонирхолтой байгаа юм.

9ba3a87503535854big

Сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагадаа Женнифер бүсгүй Калифорни мужид зочид буудал сонгохдоо хэзээд Sunset Tower-ыг илүүд үздэг болохоо өгүүлж байсан аж. Жүжигчин бүсгүй уг буудлын гадна болон дотоод засал нь таалдгаас гадна пентхаусын цонхоор харагдах байдлыг биширдэг юм гэжээ. Тэр өрөөнд Энистон бүсгүй орон байр хайх хугацаандаа жүжигчин Жастин Теругийн хамтаар гурван сар амьдарчээ. Өрөөгөө суллахдаа 60 мянган долларын төлбөр төлсөн байдаг.

Жоли бүсгүй өмнө нь ч энэ хоёр өрөөг захиалахыг оролдож байсан ч тухайн үед эзэнтэй байсан гэнэ.

download (2) Жоли, Питт нар үдэш нь 1502 тоот өрөөнд ороод маргааш өдрийн 11 цаг хүртэл тэнд байжээ. Дурлалт хос түүний таалдаг орон дотор унтсан гэдгийг сонсоод Женнифер бүсгүй бачууртлаа уурласан аж. Тэдний тэмцэл ийнхүү үргэлжилсээр л…

Ugluu. mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …