“Азтай бадарчин” алтан цомын эзэд өнөөдөр тодорно

17/04/03 09:52

292 Үзсэн

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам өнөөдөр алтан цомын эздээ тодруулна. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь өнөөдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

   Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-нд буюу өнөөдөр 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 − = 6