Цагаан ордонг чимж буй үзэсгэлэнт хатагтай

АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп өнгөрсөн долоо хоногт цагаан ордонд өөрийн гэсэн өрөөтэй болсон. Тэрээр эцэг болох   ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхөөр томилогджээ.Иванк Трамп нь Дональд Трампийн анхны эхнэр болох Чехийн модель Иванагаас  төрсөн юм. Тэрээр 2009 онд  үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Жаред Кушнертай гэрлэсэн юм.

Түүнийг АНУ-ын хэвлэл мэдээллүүдээр эцгийнхээ “нүд- чих” болж ажиллаж байна гэж бичиж байсан. Иванка хувийн бизнес эрхлэхээ түр зогсоож “Цагаан ордны зөвлөхийн” ажилдаа идэвхтэй орлоо. Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгч Трампын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Б.Гэрэлтуяа Азийн наадамд анх удаа хагас шигшээд шалгарлаа

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай …