Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалинг 480 мянгаас ихгүй байхаар тогтоолоо

УИХ-ын 69 дүгээр тогтоолд тусгасан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн төлөөллийг хэрэгжүүлж буй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зохистой харьцааг хангахаар 450 гишүүнийг өөрчлөн томилжээ.

Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоог хэвшүүлэн ажиллаж байгаа хэмээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.  Энэхүү хариуцлагын зарчим нь хараат бус гишүүдэд ч адилхан үйлчлэх аж.

Мөн Засгийн газрын 2013 оны 16 дугаар тэмдэглэл, 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.7 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 480 мянган төгрөгөөс ихгүй байхаар шинэчлэн тогтоосон аж.

 

 

Санал болгох мэдээ

Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно

Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  04 дүгээр сарын …