Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ боллоо

Нийслэлийн Техник технологийн олимпиад 23 дахь жилдээ “МОНГОЛ ХҮН” аяны хүрээнд НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны ивээл дор 2017 оны 3 сарын 30 31-ний өдөр БГД-ийн лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулагдлаа. 1994 онд МУ-ын Гавьяат багш М.Цэрэнхандын санаачилгаар тус олимпиад анх зохион байгуулагдсан бөгөөд энэ жилээс МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуудорж, Н.Батбаяр нарын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Уг олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагч 4 төрлөөр оролцож байна.

Техник технологийн олимпиадад оролцож байгаа сурагчи нисэх онгоц, усан онгоц, стенд робот болон автомашины загварыг өөрсдөө зохион бүтээж, уралдуулдаг бөгөөд хувцасны загвар дизайны төрөлд ч олон хүүхэд бүтээлээрээ оролцож байна.

НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ ““Монгол хүн” аяны хүрээнд бүтээлч, шинийг сэтгэгч, хөдөлмөрч Монгол хүүхэд бэлтгэхэд энэхүү олимпиад чухал ач холбогдолтой учраас НИТХ-аас дэмжиж, цаашид өргөн хүрээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулна.” гэлээ.

Загвар бүрийг хүүхдүүд өөрсдөө урлаж, инженерчилдэг учраас хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлж, техникт дур сонирхолтой болгодог, зохион бүтээх чадварыг дээшлүүлдэг, гарын ур, сэтгэлгээний мэдрэмж, үйлдлийн технологи эзэмшүүлдэг, аливаа хийж буй үйлд хянамгай, бүтээлч, чөлөөтэй сэтгүүлдэг, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг, багаар ажиллах чадвартай болгодог зэрэг давуу талууд олгодгоороо онцлог юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …