Дугуй түгжих бизнесээр хөлжсөн Ардчилагч

Автомашины дугуйг түгжээд мөнгө сааж болно гэх бодол саяхан болтол монголчуудын зүүд зэрэглээнд ч байсангүй. Олон нийтийн дургүйцлийг асар ихээр өдөөсөн энэхүү хууль бус үйлдлийн зохиогч нь хэн байсныг саяхан ХМХ-үүд олж тогтоов. Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүлд хамаг бухимдал, эсэргүүцлийг тохчихоод араар сэм мөнгө хийж явсан хүн бол “казино” хэмээх халзан Д.Баттулга мөнөөсөө мөн байжээ.

 

Олон жил сүүдэрт нуугдан, улс төрд идэвхтэй оролцохгүй мярааж явсан Д.Баттулга Ардчилсан нам НИТХ-ын сонгуульд анх удаа олонхи болох тэр цаг үеэст гэнэт үүрнээсээ суга үсрэн гарч ирээд НИХТ-ын дарга болсон нь 2012 он.

Д.Баттулга эрх мэдлийг гартаа авсан цагаасаа өөртөө ашиг унагах томоохон ажиллагаануудад сайтар бэлтгэж салбар, зүйл бүрээр мөнгө цөлмөх ажиллагаа явуулсны нэгээхэн нь дугуй түгжих мэх юм. Тэрээр албан тушаал нөлөөллөө ашиглан, НИТХ-д байгаа өөрсдийн хүмүүсийн гарыг багцлан өргүүлэх замаар 2014 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр 98 дугаар тогтоол гэгчийг батлуулж авсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам ажгуу. Энэ журмаар зэвсэглэн Д.Баттулга өөрийн төрсөн дүү халзан Д.Дашкагийн мэдлийн BMGL компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дугуй түгжих бүрэн эрхийг олгосноор дугуй түгжих бүрт 80 мянган төгрөг хураах жишиг тогтоосон байна. Хувийн компанид иргэдийн өмчид халдах, дураар торгох, бэлэн мөнгө зүй бусаар хураах эрхийг олгосон нь холбогдох хуулиудыг ноцтой зөрчиж байна гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан эсэргүүцэж, шат шатны шүүхэд гомдол гарган ялснаар энэхүү булай мөлжлөг таслан зогсоогдсон билээ.

Хулгай, дээрмийн зарчмаар иргэдийг дарамтлан шулж байсан BMGL ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхсүх гэгч нь Д.Баттулгын дүү халзан Дашкатай уг компанийг хамтран эзэмшдэг болох нь шалгалтын явцад тогтоогдсноор урь өмнө огт байгаагүй энэ увайгүй бизнесийг санаачлагч, хэрэгжүүлэгч, өөгшүүлэгч, ашиг хүртэгчид нь тодорхой болсон юм.

Иргэдийн эрх ашгийг дээдлэх учиртай ИТХ-ыг даргалж байсан Д.Баттулга энэ мэтчилэн маш олон хууль бус үйлдлүүд өдөөж, хэрэгжүүлж байсны томоохон нь Гэр хорооллын ахин төлөвлөлт хэмээх мөнгө цөлмөх аварга төсөл байсан талаар уг ажиллагааны золиос болсон иргэд тун удахгүй дэлгэж тавихаар зэхэж байна.

Дуугүйгийн доодох нойтон гэж ард түмэн хэлцдэг. Халзан, намуун төвшин дүрийн цаана эрх мэдэл, эд хөрөнгөд тачаах барагдашгүй шунал нуугдаж байдгийн нэгэн жишээ болсон Д.Баттулгын бусармаг үйл ажиллагааны талаар бид ахин мэдээлэх болно.

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …