Халаасны хулгайчаас сэргийлье

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 27-р байрны гадаа тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн Б-г явж байх үед түүний халааснаас “iPhone-5” гар утсыг Э гэгч хулгайлсан, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Барилгын коллеж дээр иргэн О-г явж байх үед түүний халааснаас “Samsung galaxy S-5” гар утсыг Д гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлсан хэргүүдийг илрүүлэн, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгсэл, банк санхүүгийн байгууллага зэрэг иргэд олноор төвлөрсөн газруудад сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг хүсэж байна.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …