Б.Насанбаяр мүүний гаж урсгалыг дэлгэрүүлснээ хүлээн зөвшөөрөв

Мүүний шашны гаж урсгалыг дэлгэрүүлсэн гэх маргааны эзэд болох БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга асан Б.Насанбаяр болон “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэндолгор нарын маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болов.

Тэгвэл Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүх буцаажээ. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй юм. Иймээс иргэн Э.Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн иргэн, хувь хүнтэй холбоотой хэргийг нэхэмжлэгч өөрөө дэмжихгүй байна гэх үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Үүгээрээ БСШУЯ-ны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга асан Б.Насанбаяр ялагдлаа хүлээж, Мүүний шашны гаж урсгалыг дэлгэрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх шиг боллоо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …