Монголын хамгийн жижигхэн эмэгтэй

Монголын хамгийн намхан эмэгтэй Ж.Ичинхорлоо гуай өөрийнхөө амьдралын сониныг бусадтай хуваалцсаныг хүргэе.

Монгол Улсад хэт намхан хүмүүс байх авч эмэгтэйчүүд нь 130 см, эрчүүд нь 140 см-ээс багагүй байдаг. Тэгвэл хамгийн өндөртөө 90 см-ийн өндөртэй байсан Журмадын Ичинхорлоо хэмээх эмэгтэй Дорнод аймгийн Чойбалсан хотод амьдардаг бөгөөд түүнийг Монгол Улсын хамгийн намхан хүнээр тодруулжээ. Ж.Ичинхорлоо гуайг аль 1990 онд Монгол Улсын хамгийн намхан хүнээр албан ёсоор тодруулж, номын хуудаснаа тэмдэглэж байжээ. Харин түүний дараагаар Монголын хамгийн намхан хүнээр 1953 онд Улаанбаатар хотод төрсөн, 117 см өндөр Довдонгийн Зина болон 1947 онд төрсөн, 124 см өндөр Содномпилийн Долгор нар ордог байна. Тэгвэл Монголын хамгийн намхан хүн Ж.Ичинхорлоо гуай 1951 онд Дорнод аймгийн Чойбалсан хотноо төрсөн бөгөөд залуудаа буюу хамгийн өндөртөө 90 см өндөр, 36 кг жинтэй байсан аж. Тэгвэл одоо Ж.Ичинхорлоо гуай 65 см өндөр, 28 кг жинтэй болоод байгаагаа 2014 оны эхээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Түүний ярьснаар, орон нутгийнх нь эмч нар сар бүр түүний жин болон өндрийг үздэг бөгөөд сүүлд үзэхэд нь 65 см, 28 кг байжээ. Ж.Ичинхорлоо гуай “Би залуудаа 90 см өндөр байсан. Харин эдгээр жилүүдэд улам л намхан болоод байгаагаа мэдэрч байна” гэсэн юм. Тэрбээр цааш нь, түүний эцэг эх хоёулаа хэвийн өндөртэй хүмүүс байсан хэмээгээд төрсөн эгч нь ч бас хэвийн өндөртэй хүн болохыг ярьжээ.

Мөн саяхан нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Эмч нар намайг намхан болох хам шинжийн улмаас ийм байдалтай байгааг хэлдэг ч би үүнийг үргэлж байгалийн хараал гэж бодсоор ирсэн. Ээж маань жирэмсэн /намайг тээж байхдаа/ эмнэлэг орохоор явж байх замд нь гэнэт тэрэгнийх нь дугуй эвдэрч, ээж маань голын эхэнд унаж байсан юм билээ. Тэгээд л би хараагдсан гэж боддог. Монголчууд эрт үеэсээ голын эхийг нандигнан шүтэж ирсэн. Усыг бохирдуулах, ялангуяа голын эхийг бохирдуулахгүй байхыг маш ихээр хичээж, лусын эзэн хилэгнэнэ хэмээн ихэд эмээдэг байсан. Ялангуяа хамаг амьтан сэрдэг хаврын улиралд энэ бүхнийг цээрлэж, усанд ордоггүй байсан. Ус бузарлана гэж үздэг байсан” хэмээжээ. Ж.Ичинхорлоо гуай 1971 онд бусад ээжүүдийн адилаар төрж, хэвийн өсөлттэй, эрүүл саруул хүү “хийсвэр хагалгаа”-гаар төрүүлсэн бөгөөд хүү нь эхнэр авч хоёр сайхан хүүхдийн эцэг болж, Ж.Ичинхорлоо гуайг хоёр ч ачтай болгоод амжжээ. Мөн саяхан түүний нэг ач цэрэгт явсан тухайгаа хуучилжээ.

 

Төгс

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …