Америкийн алдарт бүжиг дэглээч Кэйт Томсон монголд иржээ

Америкийн алдарт  бүжиг дэглээч, эргэлтэт дугуйн спортын сургагч багш Кэйт Томсон Монголын эргэлтэт дугуйн холбоо болон Сүлд спиннинг клубийн урилгаар Монголд айлчиллаа.

Түүнийг алдарт дуучин Арина Кардинагийн клипний бүжгүүдийг дэглэдэг бөгөөд “KTX” фитнесс клубийн үүсгэн байгуулагч билээ. Кэйт Томсон манай оронд айлчилах үеэрээ хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Сургалт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эргэлтэт дугуйн бүх клуб оролцсон бөгөөд Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай зэрэг аймгаас 15 клубийн тамирчид ирж оролцсон байна.

Дашрамд сонирхуулахад, ноён Кэйт Томсон өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн АНУ-ын бүх хот, мужуудаар аялан сургалт явуулж байгаа бөгөөд эргэлтэт дугуйн спортын сургагч багш нар дэлхийн улс орнуудаар аялж, сургалт зохион байгуулах нь спортоо сурталчлах нэгэн хэлбэр аж.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …