Өмнөд Солонгосын визний журмын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс өнөөдөр 15:00 цагт Өмнөд Солонгос Улсад зорчих визний журамд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл хийхээр болжээ.

БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визний шинэчилсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус өөрчлөлтөд визгүй зорчих гэдэг ойлголт үгүй болж олон удаагийн виз авдаг болсон юм. Үүнээс өмнө байнгын визгүй зорчигч нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон байх ёстой байв. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстойг БНСУ-ын ЭСЯ-наас дурдаж байсан. Тэгвэл шинэ өөрчлөлтөөр энэ бүхэн үгүй болж байнгын визгүй зорчигчдийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг цуцлах мөн олон удаагийн визний журамд орсон өөрчлөлтийн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ өөрийн байрныхаа 1 давхар дахь хурлын зааланд 15:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.