Ховд аймгийн төвд газар хөдлөлт мэдрэгджээ

2017 оны 3-р сарын 13-ны үүрээр Орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий  аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна.
Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод VI-VII орчим балл, Ховд аймгийн төвд IV-V орчим баллаар мэдрэгдсэн байна.

Одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл гэмтэл, цууралт өгсөн мэдээлэл ирээгүй байна. Энэхүү газар хөдлөл нь Ховд аймгийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд мэдрэгдэж байгаа мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.  2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах сулавтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгджээ.

Эх сурвалж: khovdnews.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …