Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг нэмэгдүүлэв

Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10ны өдөр зохицууллаа. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь нэг жил хүртлэх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч  2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлийн мэдээлэл хамрагдав.

Энэхүү арга хэмжээ нь  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх боломжийг дахин олгож байна.  Учир нь сөрөг зээлийн түүхтэй зээлдэгчдэд зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Иймд дээрх шийдвэр нь тус саад хүндрэлийг бууруулахын тулд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлсэн нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …