Үнэ төлбөргүй ном айлдана

f2103836c217db27469b067eaa6de040.jpg

 

       Шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын нирваан дүр үзүүлсэн дүйчин өдөр энэ сарын 11-нд тохионо. Энэ өдөр Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар Монголын сүсэгтэн олонд зориулан үнэ төлбөргүй ном айлдах гэж буй талаар мэдээллээ.

       Хурлын үеэр тус хийдийн хансүр, СГЗ, гавж Ё.Амгалан ламтан хүмүүний насны цөв, барцадыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс “Цагаан Дарь-Эх”-ийн насны авшиг хайрлах  юм байна. Мөн хийдийн лам хуврагууд айлчлан золгож буй тахиа жилдээ хотол олноороо биес амгалан, сэтгэл түвшин байхын тухайтад жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах тул сүсэгтэн олныг даллаганы уут, тавгийн идээтэй хүрэлцэн ирэхийг санууллаа.

      Энэхүү дээдийн номын айлдвар нь энэ сарын 11-ний 10.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Сүсэгтэн олонд тухайн өдрийн өглөөний 09.00 цагт Таван шарын автобусны буудлаас тусгай автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …