Гадаад нээлттэй боомт “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад өнгө нэмлээ

Хятад, монголын 20 гаруй сурвалжлагч 9 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрийг хүртэл Эрээн боомт, Хөххотын агаар аяллын боомт, Ганц мод боомт, Ордосын агаар аяллын боомтоор “Нэг бүс нэг зам-боомтын аялал”-ын хамтарсан сурвалжлага хийв.

Өвөр Монгол 4261 километр хилийн шугамтай, 18 гадаадад нээлттэй боомттой. Өнөөгийн боомт нь ӨМӨЗО-ны гадаадтай чөлөөтөй байх чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Өөртөө Засах Орны аж ахуйн бүтээн байгуулалт болон хил, орны хөгжил цэцэглэлт, “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтад чухал үйлчлэл үзүүлж байна. Олон жилийн бүтээн байгуулалтаар дамжин Өвөр Монголын баруун бүс нутгийн боомт нь орж гарах, бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, цахим боомт зэрэг цар хүрээний хөгжил олны анхаарлыг татаж байна.

Цогзаяабаатар:

– Зорчигчдын хилээр орох төхөөрөмж сайжирч, цаг хэмнэх, боомтын өөрчлөлт ихтэй гэж ярьлаа.

Хилийн боомтын шалган нэвтрүүлэх дамжлагыг хялбарчлах тухай “Гурвыг нэгдүүлэх” шинэчлэлт

Хятадын Төрийн Зөвлөлийн Хорооны “Гурвыг нэгдүүлэх” тухай захирамжийг хэрэгжүүлэх зорилт бүхий “ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар хилийн боомтын шалган нэвтрүүлэх шат дамжлагыг хялбарчлах “Гурвыг нэгдүүлэх” шинэчлэлийг хэрэгжүүлэх тухай зааварчилгааг баталсан. Одоогоор Эрээн хотын авто замын боомтын 90 хувь ачаа барааны гааль, мэргэжлийн хяналтын хамтарсан “Гурвыг нэгдүүлэх” хэлбэрээр шалган нэвтрүүлж байгаа юм. Төмөр замын зорчигчдын гарц дээрх гааль, мэргэжлийн хяналтын хамтарсан “Нэг цэгийн шалгалт” хийж байна. Үүнээс зорчигчдын орж, гарахыг 40 хувийг хэмнэж, шалгалтын машин төхөөрөмжөө хамтдаа ашигладаг болсон ба мэдээллээ шуурхай солилцож, хянан шалгах үр дүнгээ харилцан хүлээн зөвшөөрдөг. Мөн хүний хүчийг 30 хувиас дээш хэмжээгээр хэмнэсэн байна.

Өвөр Монголын хилийн боомтын алба хятадын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагатай хамтран Монгол Улсын хилийн боомтын холбогдох байгууллагатай нягт холбогдож, боомтын үйл ажиллагааны явцад хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэн хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангаж амжилт дүүрэн ажилласаар иржээ. Мөн хоёр талын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт, шалган нэвтрүүлэх хүчин чадлыг эрчимжүүлэхэд идэвхтэй нөлөөлсөн.

Өөртөө Засах Орны “Гурвыг нэгдүүлэх” бүтээн байгуулалтын боомт болох Ганц мод боомт энэ жилээс эхлэн зорчигчдын хилээр орох ба тоног төхөөрөмж, шинэ хамтарсан хяналтын бүс “Нэг машинаар хамтарсан хяналт хийх” хэлбэрээр олон бичиг баримтын бүрдүүлэлт хийх ажлыг хэрэгжүүлж байна.

ӨМӨЗО-ны худалдааны явдлын хариуцлагатай ажилтан:

– “Гурвыг нэгдүүлэх” өөрчлөлт боомтын хамааралт зохион байгуулалтыг сайжруулж, өөрчлөлт нээлтийн гадаад хэлбэрийн аж ахуйг түргэн хөгжүүлж, боомтын хилээр орох ба бараа бүтээгдэхүүний хөрөнгө оруулах чухал нөхцөл болсон байна.

Эрээн боомт бол хятад, монголын хамгийн том хуурай замын боомт, мөн ӨМӨЗО-ны “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын чухал гарц юм. Энэ жилийн эхний найман сард Эрээн боомтоор орж, гарах зорчигчдын тоо 1270 мянган хүнд хүрч, хилээр орсон хүний тоо 634 мянгад хүрсэн, хилээр гарсан 640 мянган хүн, мөн төдий удааг давсан байна. Дэлгэрсан бол Замын-Үүд-Эрээн боомтод орж, Эрээн хотоос өдөр тутмын эдлэл хэрэгсэл худалдан авахаар явж байгаа зорчигч юм. Энэ байдалтай харьцуулбал гаалийн хяналт, хорио цээр, хилийн шалгалтыг цогцлоолж, боомтын орчин үеийн хэр төвшин сайжирч орж, гарахад хурдацтай, цагт хэмнэлттэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр хангасан байна.

Импорт, экспортын үйл ажиллагааны худалдааны цахим хэлбэрийг байгуулна

“Төр удирдлагаар хангаж, төр, хувийн хэвшил хамтран аж ахуйн нэгж бодитойд ажиллах” механизмын хүрээнд “Хамтдаа байгуулж, хамтдаа удирдан, хамтдаа ашиглах” зарчмын дагуу 2014 онд Өвөр Монголын цахим боомтыг байгуулсан. Түүний эрхэм зорилго бол Үндэсний мэдээлэл холбооны нийт системд тулгуурлан үйлдвэр худалдаа эрхлэлтийн удирдах байгууллага, татварын, гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага, гадаад худалдаа, гадаад валют, зам тээвэр, төмөр зам, иргэний нисэх онгоц, банк санхүү болон импорт, экспортын үйл ажиллагааны худалдааны дансыг цахим хэлбэрээр Өвөр Монголын цахим боомтын мэдээллийн төвд байгуулах, төрийн удирдлагын холбогдох байгууллага болон хяналт шалгалтын байгууллагууд шууд хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжийн /ААН/ бүрдүүлэлт, тооцоо бодолт, шалгах, татварын буцаан олголт зэрэг гаалийн үйл ажиллагааг олон талаар шууд хийх боломжтой.

Өвөр Монголын цахим боомт байгуулагдсанаар хилийн боомтын Шалган нэвтрүүлэх байгуулагдаж, “Цахим нэг цонх” үйлчилгээний боломжоор хангасан. ААН-үүдэд хилээр нэвтрэхэд дөхөм нөхцөл бололцоо болон өртөг шингэсэн үйлчилгээ үзүүлэх боломж олгосон байна. Цахим боомт нь агуулгын хувьд цахим хэлбэрийн төрийн удирдлага, хилийн шалган нэвтрүүлэх үйлчилгээ, орчин үеийн логистик үйлчилгээ, хил дамнасан цахим худалдаа үйлчилгээ, боомтын банк санхүүгийн үйлчилгээ, хилийн боомтын ААН-ийн итгэмжлэх систем зэрэг зургаан чиглэлийг хамарсан байна. Үүнд хамтдаа ашиглах гэдэг үндсэн зарчимд холбогдох байгууллагууд ажлын бүх явцад мэдээллээ шуурхай солилцох, хамтдаа ашиглан “Гурвыг нэгдүүлэх” /Нэг удаа бүртгүүлэх, нэг удаа хянан шалгах, нэг удаад нэвтрүүлэхийн үндсэн дээр нэг цэгийн хамтарсан хянан шалгалтын хэлбэрт шилжиж, хилийн хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг маш өндөр үр ашигтай байлгах, ААН–үүдэд маш хялбар нөхцөл бүрдүүлж өгөх, Төрийн байгууллага хооронд, Төр, хувийн хооронд, ААН болон ААН хооронд мэдээлэл шуурхай солилцох болно.

Өвөр Монголын цахим боомт нь нэгэнт видео хяналтын удирдах системийн анхны ээлжийн бүтээн байгуулалт, олон улсын буухиа илгээмжийн түргэн үйлчилгээний систем, хил дамнасан цахим худалдааны үйлчилгээний систем, үйл ажиллагааны хяналтын болон тээврийн хэрэгслийн нэг цонхны үйлчилгээний систем зэрэг зүйлсийг хийж дуусгаад байна. Өвөр Монголын цахим боомт Өвөр Монголын гадаадад нээлттэй хамтын ажиллагааны чухал түшиц, мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулах, Өвөр Монголын эдийн засгийн хүчин чадал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжлийн тулгуур хүч болж байгаа юм.

Өвөр Монголд дөрвөн агаар аяллын боомттой, Ордос агаар аяллын боомт бол нэгэн залуухан агаар аяллын боомт юм. “Арван гуравдугаар таван жил” төслийн хугацаанд Ордосын агаарын аяллын боомт олон улсын бараа бүтээгдэхүүнийг татаж, хил алсалсан цахим бүтээгдэхүүн ба гааль татвар зэрэг үйлчилгээг хөгжүүлэн Ордос хот, ойр хавийн орнууд гадаадад нээлттэй үйл ажиллагаагаа хөгжүүлж байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …