Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн сар шинийн мэндчилгээ

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн мэндийг ахмад буурлууд, ард түмэн болон эрүүл мэндийн салбарынхаа нийт ажилтан, албан хаагчдад өргөн дэвшүүлье.

2017 оныг эрүүл мэндийн салбарын хувьд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд маань аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх амьдралын зөв дадлыг хэвшүүлэх боломж бүрдээд байна.

Угтан золгож буй Гал тахиа жилд эрүүл мэндийн салбарт маань илүү их хөгжил дэвшил гарч, Монголын маань иргэн бүр эрүүл энх байж, айл бүхэн аз жаргалаар бялхаж байхыг хүсэн ерөөе!

ТА БҮХЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …