Туркийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

 

Ирэх сарын 1-нээс 31-нийг хүртэл БНТУ-ын Засгийн газрын 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн тов зарлагдсан тул хамрагдах хүсэлтэй хүмүүс www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар бүртгэх юм байна. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандан зааврын дагуу бүртгүүлэх боломжтой аж.

             2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 150 гаруй улс орны 5000 орчим залууст тэтгэлэг олгосон энэхүү хөтөлбөрийн бүртгэл зөвхөн цахим хэлбэрээр явагддаг бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан материалыг хүлээж авахгүй юм байна.

            Тэтгэлэгт 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөн, эсвэл энэ жил төгсөх хүмүүс хамрагдах эрхтэй. Зарим их, дээд сургуулийн сургалт болон мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг, түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй аж.

           Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр тэтгэлэг горилогчдын дүнгийн үзүүлэлт 100/90-ээс дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-аас дээш байх болзол хангасан байх ёстой. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн, аль эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс татгалзсан хүмүүс хамрагдахгүй юм байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …