Сар шинээр цахилгаан тасалдуулахгүй байхад онцгой анхаарна

Эрчим хүчний сайд П.Ганхүү  дэд сайддаа цагаан сарын ачааллын үеэр салбар нь бэлэн эсэхийг шалгахыг үүрэг болгосон байна.

Дэд сайд Т.Гантулгаар ахлуулсан Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийнхэн өчигдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Дулааны цахилгаан станц-IV” ТӨХК-иудын ажилтай танилцжээ.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” өнгөрсөн хугацаанд 4.7 тэрбум кВт/цаг эрчим хүч түгээжээ. Энэ өвлийн хамгийн их ачаалал нь 994 МВт байсан бөгөөд ийм өндөр ачаалал авсан жил тохиогоогүй аж. Харин 350 мянга гаруй хэрэглэгчдэд цахилгаан түгээдэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн хувьд шөнийн цахилгааны хэрэглээ үнэгүй болсноос хойш гэр хорооллын хэрэглэгчдэд худалдсан цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний өсөлт өмнөх жилээс 14.6 хувиар өссөн байна. Тус компанийн удирдлага цахилгааны тасралт өвөл биш борооны цагаар буюу долдугаар сард нэмэгддэг хэмээгээд сар шинээр ард иргэдийн цахилгаан тасалдахгүй байх тал дээр онцгой анхаарахаа мэдэгдлээ.

 Хэрэглэгчдэд дуулгахад цахилгаантай холбоотой ямар ч асуудал, гомдлыг 70047004 дугаарт хүлээж авах юм байна.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …