Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Энэ амралтын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн  шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өмнөх жилүүдийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба нэмэлтээр хэв журмын алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаанд татан оролцуулдаг байсан. Тэгвэл энэ жил ч мөн адил Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид гэх мэт бусад цагдаагийн албатай хамтран ажилладаг байгууллагуудыг татан оролцуулж замын хөдөлгөөнийг зохицуулж, замын ачааллыг бууруулах учраас ямар нэг дугаарын хязгаарлалт хийгдэхгүй юм байна.

Эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төв болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, зохиомол түгжрэл саатал ихээр бий болгож, бухимдах асуудал гардаг.

Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Санал болгох мэдээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах …