Дипломат дээд цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв.

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий хүмүүст дипломат дээд цол олгосон юм.

Үүнд:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх О.Дамбийням, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Г.Жаргалсайхан, АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Б.Сувд, ахмад дипломатч Я.Дашням нарыг,

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Элчин сайд асан Д.Идэвхтэн, ахмад дипломатч Ч.Агваандамдин, ахмад дипломатч Т.Дүгэрээ нарыг тус тус шагналаа.

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …