Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатарын асуудал юу болсон бэ?

Өнөөдөр Монгол Улсад шударга ёс хэрэгжиж байгаа юу гэвэл бараг хүн бүхэн үгүй гэж хэлнэ. Шударга ёсыг тогтоох учиртай хууль, шүүхийн байгууллага нь хараат байдлаар ажиллаж, улстөр дэхь цөөн хэдэн эзнийнхээ заавраар ажилладаг гэхэд хилсдэхгүй. Хэнийг шалгах уу, хэнийг шалгахгүй байх вэ гэдгийг хууль, шүүхийн байгууллагын цаад эзэд болсон тэдгээр нөхөд шийддэг нь нууц биш. Тэгвэл аль хоёр жилийн өмнөөс олон нийтэд ил болсон нэгэн асуудал одоог хүртэл дарагдсаар байгаа нь дээрээс хэн нэгэн нөлөөлөөд байна уу даа гэх хардлагыг төрүүлсээр байна.

Тухайн үед “Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүүтэй холбоотой асуудлыг өөрийн цахим хуудаснаа бичиж байсан юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар гэгч этгээд Улаанбаатар хотын бүх тендерийг дээрэмдэж авдаг болохыг “Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Галигаагийн Баярсайхан би нотлох баримтад тулгуурлан хариуцлагатай мэдэгдэж байна!” хэмээн цахим хуудаснаа бичиж байсан бөгөөд энэ талаар мэдээллэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж мэдээг устгуулж байсныг эх сурвалжууд өгүүлдэг юм.

Нинж

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …