Танилц:Оскарын кино наадамд өрсөлдөж байгаа гадаад хэл дээрх кинонууд

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг кино урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулах 89 дэх удаагийн  Оскарын шагнал гардуулах ёслол болоход хэдхэн хоног үлдээд байна. Нийт 24 төрөлд  шилдэг бүтээлүүд өрсөлддөг бөгөөд  энэ шагнал нь дэлхийн хамгийн нэр хүнтэйд тооцогддог билээ.   Зохиолч, найруулагч Даваагийн Бямбасүрэн, Луйжи Фалорни нарын 2003 онд бүтээж, дэлгэцнээ гаргасан Ингэн нулимс кино нь Оскарын шагналд нэр дэвшсэн анхны монгол кино болсон билээ. Мөн продюсер, зураглаач Д.Ангараг АНУ- Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон. Ингээд та бүхэнд  шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд нэр дэвшиж буй бүтээлүүдийг танилцуулъя.

1.Land of mine

Дани улсын найруулагч Мартин  Zandvleetбүтээл Land of mine  нь Герман, Дани хоёр улсын түүхийн талаар өгүүлнэ.  Тус кино нь  Герман, Дани,Англи хэл дээр 2015 онд хийгджээ.

 

A man called Ove
Швед улсын найруулагч  Hannas Holm-ын энэхүү бүтээлд зожиг зантай ганц бие өвгөний талаар гардаг инээдмийн төрлийн кино юм. Швед хэл дээр 2015 онд хийгджээ.

The salesman
Иран улсын найруулагч Asghar Farhadi -ын бүтээл Улаанбаатар кино наадмаар монголын үзэгч олонд хүрсэн билээ. Театрын жүжигчин хосууд шинэ байранд нүүж орсноор киноны үйл явдал эхэлдэг. 2016 онд Перси хэл дээр хийгджээ.

Tanna

Австрали найруулагч Martin Butler болон Bentley Dea нарын бүтээл Тanna кино нь нэгэн нууцлаг тосгоны амьдралын талаар гардаг байна. Кино 2015 онд  тосгоны уугуулуудын хэлээр хийгдсэн байна.

Toni Erdmann

 Энэхүү киноны найруулагчаар Герман улсын найруулагч Maren Ade ажиллажээ. Тус   киноны үйл явдал нь  охинтойгоо харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа нэгэн аавын тухай гардаг байна. Кино Герман, Англи Ром хэл дээр 2016 онд хийгдсэн байна.

89 дэх удаагийн Оскарын  шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2сарын 26-ны ням гарагт болж шилдэгүүдээ шалгаруулна.

А.Булгамаа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …