????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэрэгт БНАСАУ-ын ЭСЯ-ыг оролцсон гэв

Малайз Улсын Цагдаагийн газраас “Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэрэгт БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яам оролцсон” гэж мэдээллээ.

    Хойд Солонгос Улсын иргэн Ким Чен Нам Малайз Улсад амь насаа алдсантай холбогдуулан хэргийг шалгаж байгаа Малайз Улсын Цагдаагийн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийв.

     Хурлын үеэр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид хэлэхдээ “Хойд Солонгос Улсын иргэн Ким Чен Намын амь насыг санаатайгаар, зохион байгуулалттайгаар хөнөөсөн хэрэгт холбогдуулан хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүнийг баривчилсан. Тэд Вьетнам, Индонези болон Хойд Солонгос Улсын иргэд. Харин энэ хэрэгт хамсаатан хэмээн сэжиглэгдэж байсан Хойд Солонгос Улсын дөрвөн иргэн хэрэг гарсан өдөр эх орондоо буцсан байна. Бид тэдгээр дөрвөн иргэнийг манай улсын талд хүлээлгэн өгөхийг Хойд Солонгосын талаас албан ёсоор шаардаж байна. Мөн зохион байгуулалттайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яам болон яамны ажилтан оролцсон гэж үзэж байгаа ба тэрхүү ажилтнаас мэдүүлэг авах хүсэлтээ өгсөн байгаа” гэсэн байна.

     Дашрамд дурдахад, Ким Чен Намын амь насыг хөнөөхийн тулд Хойд Солонгосын 7-8-н хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг хоёр жил гаруйн өмнөөс бэлтгэсэн бөгөөд тэд сүүлийн жил гаруйн хугацаанд Малайз Улсад амьдрахдаа ажил хийдэггүй ч баячуудын гэгдэх орон сууцны хороололд амьдарч байжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …