Г.Маралмаагийн 23 жилийн хорих ялыг хүчингүй болголоо

 

Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ны өдөр дөрвөн настай охиноо зодон аминд нь хүрсэн гэх Г.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 жилийн хорих ялыг хүчингүй болгожээ. Мөн Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гарган, баривчилсан юм. Өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Цогтыг буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол Т.Цогтын хамтран амьдрагч талийгаач охины хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон юм. Г.Маралмаа анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд ингэхдээ шинэ нотлох баримт дэлгэсэн байна. Тиймээс Давж заалдах шатны шүүх хэргийг шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан нягтлуулахаар буцаажээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …