УИХ-ын гишүүн Б.Болор Жудогийн тухай юу хэлэв?

JudoУИХ-ын гишүүн Б.Болор жудо бөхийн хорхойтнуудын нэг. Тэрээр өөрийн Facebook  хуудасанд Бразилд болж буй Жудо бөхийн дэлхийн аваргын  тэмцээний талаар өөрийн үзэл бодлоо  илэрхийлжээ.   Үнэхээр манай жудогийнхон дэлхийн дэвжээг “бужигнуулж” байгаа ч жижиг буурай орны жишгээр “даруулаад” байгаа юм биш биз гэсэн бодол өөрийн эрхгүй  төрж байна. Ингээд  уншигчиддаа УИХ-ын гишүүн Б.Болор FB-ийн post-даа  хэрхэн  бичснийг  хүргэе.

“Сүүлийн хэд хоног шөнө болгон жудо үзэж нойргүй хонож байна. Олон улсын жудо бөхийн холбоонд Япон, Франц зэрэг орнууд, мөн зохион байгуулагч орны тамирчид амжилт гаргах нь маш чухал байдаг. Эхний өдөр манай тамирчид бахдам амжилт гаргангуут тэд сандралдаж эхэлсэн. IJF.ORG-ийн тайлбарлагч хүртэл санаа зовниж буйгаа илт илэрхийлж байсан. Миний бие шүүлт буруу байсан гэж шалтаг тоочих үнэхээр дургүй ч, яах аргагүй илт манай медаль авах боломжтой тамирчдыг Төмөрхүлэгээс эхлээд хийлээ. Ням-Очир маань жиндээ тасархай гэдгээ өчигдөр дэлхий дахинд харууллаа. Тэр мөнгөн медаль авдаг францын бөх бол бүх барилдаандаа шүүгчдээр дэмжүүллээ. Японыг босч ирэхгүй болтол нь савсан шиг л ялахгүй бол болохгүй юм байна. Эцэст нь дүгнэхэд, манайх Олимп, дэлхийн тэмцээн шүүдэг шүүгчтэй болох шаардлагатай болжээ. Төмөрхүлэг, Миярагчаа, Цагаанбаатар, Ням-Очир нар маань илт луйвардуулж ялагдлаа, маш харамсалтай байна.”   гэжээ.

А.Тамир

Ugluu logo

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …