Д.Чойжамц: Гал тахиа жил Монголын нийт ард түмэнд сайхан зүйл авчирсан, сайхан жил болно

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц  Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны “Алтан унжлагат” хэмээх “Гал тахиа” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц: “Гал мичин жил Монголын ард түмэн, сүсэгтэн олон бүгдээр жаргалтай  цэнгэлтэй, сайхан байлаа.  Тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхан багатай гайгүй сайхан жил боллоо. Шашин төрийн хувьд ихээхэн амжилт бүтээлтэй сайхан жил боллоо. Одоо  Гал тахиа жил гарч, Монголын нийт ард түмэнд сайхан зүйл авчирсан, сайхан жил болно хэмээн бэлэгшээж бодож  бодож  байна.

Цагаан сарыг монголчууд  олон зуун жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монголчуудын хувьд үндэстний нийтээрээ  тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний сайхан баяр.

Сар шинийн баярын өдөр гурван зүйлийг хичээх ёстой.

Үүнд:1-ртБиеээ хичээж хувцас хунираа бэлдэх, айлд орохдоо дээлнийхээ товчийг товчилсон  бүсээ  бүсэлсэн   малгайгаа зөв өмссөж орох ёстой.

2-р т Хэлээрээ билэг дэмбэрэлтэй  үг хэлэх

3-рт  Сэтгэлийн талаас хөргөө зөрүүлэх ёстой.

Ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр ариун байлгахыг хичээнгүйлэн сахиж, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ЦАГААН САР says

    ЗӨВ ШҮҮ

  2. ЦАГААН САР says

    УУЦ,ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ:
    ТА БҮХНИЙ БАЯРЫН ШИРЭЭНИЙ УУЦ БОЛОН ӨВЧҮҮГ МЭРГЭЖЛИЙН ТОГООЧ ЧАНАЖ ҮЙЛЧИЛНЭ.
    ЖИЧ:УУЦЫГ ХҮЛЭЭН АВАХДАА ЛАЦ ЗҮҮЖ,ЗОРИУЛАЛТЫН БАГЛАА БООДОЛД САВЛАН АВНА.
    “МЕАТЕХРRESSFOOD ” ХХК
    ҮНЭ :30000-50000 ₮
    ХАРИЛЦАХ УТАС:94947709,99940098,960588896-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.