Ким Чен Намын цогцсыг БНАСАУ-д хүлээлгэн өгнө

Малайзын эрх баригчид даваа гарагт нас барсан Ким Чен Намын цогцсыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухай Малайзын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид Хамиди мэдэгдэв.
“Холбогдох журмын дагуу хийх ёстой зүйлийг дуусгасны дараа цогцсыг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд шилжүүлэн өгнө” гэж Хамиди хэлжээ. Түүний хэлснээр, Ким Чен Намын цогцост задлан хийсэн боловч үхлийн  шалтгааныг “одоогийн байдлаар нарийвчлан тогтоогүй байгаа” ажээ.
Малайзын хууль сахиулах байгууллагууд даваа гарагт Ким Чен Нам амиа алдсан болохыг нотолсон байна. Тэрбээр Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байхдаа бие нь тааруу байсан, улмаар эмнэлэгт очих замдаа нас баржээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, нэгэн эмэгтэй түүний нүүр рүү нь үл мэдэгдэх шингэн цацчихаад зугтаж алга болсон байна. Түүний сацуу, өөр нэгэн эмэгтэй Ким Чен Намын нүүрийг даавууны өөдсөөр дарсан гэх мэдээлэл байгаа аж. Харин энэ хоёр мэдээлэл хоёулаа батлагдаагүй байгаа юм.
Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан гурван сэжигтэнг баривчлаад байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …