Манжуур луу явж байсан таван Монгол иргэн нас баржээ

17/02/16 01:44

1157 Үзсэн

osol

БНХАУ-ын Манжуур хот руу явж байсан Монгол Улсын таван иргэн автын ослоор амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. Тэд энэ сарын 15-ны өдөр буюу Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин явж байсан бөгөөд автын ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан байна. Албаныхны хэлж буйгаар тэд Манжуур хотод ойрхон ирээд осолдсон байна. Жолооч нь таксинд явдаг Хятад хүн байсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхэлдэг байсан байна. Машинд жолоочоос гадна таван Монгол хүн сууж явсан ба тэднийг хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа юм байна. Гэсэн хэдий ч тэднийг Улаанбаатараас зорин очсон хүмүүс байх магадлалтай хэмээн үзэж байна.

Түүнчлэн өчигдөр цаг агаар муу байсан нь осол гарахад нөлөөлсөн байх талтай хэмээн үзэж байна. Осол гарах үеэр таксинд явж байсан жижиг тэрэг өөдөөс ирж явсан том оврын ачааны машинтай мөргөлдөж, улмаар жолооч болон зорчигчид газар дээрээ нас баржээ. Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй байх байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс гаргажээ. Ямартай ч, Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлжээ.

Ер нь Манжуур хотыг зорих Монголчуудын тоо өвлийн улиралд ч буурдаггүй учраас БНХАУ-ын талаас Манжуурын замыг засч өргөжүүлсэн хэдий ч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалсан иймэрхүү харамсалтай хэрэг үе үе гарсаар байдаг нь нууц биш юм.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


4 × 6 =