Халхын шоронгийн хаан Г.Нямлхавга өөрийнхөө булшны нүхийг өөрөө ухсан нь

17/02/14 01:45

5070 Үзсэн

1990-ээд оны сүүл үед Авдрантын онцгойд Толгойтын Нямлхагва гэж айхтар атаман тодорсон юм. Тэр үеийн шар хэвлэлүүд амтай болгон л түүний тухай үлгэр домог шиг л юм ярицгааж байсан даа. 1975 онд төрсөн Гэрэлмаагийн Нямлхагва гэж ээжээрээ овоглосон энэ залуу Толгойтын зүүн салаанд хүүхэд насаа бусдын адил л тоглож дүрсгүйтэж өнгөрөөсөн юм. Түүний бага насыг мэдэх Толгойтын залуус *Нямлхагвыг Туул голд усанд оруулах гэж бөөн ажил болдог байлаа. Хүүхдүүд өртөөчлөн үүрч хүргэдэг байсан* гэж шоронд дурсч билээ. Гэрэлмаагийн Нямлхагва хүүхэд байхаасаа л чанга биетэй хөдөлгөөнтэй нэгэн байж. Тэрээр 19 насандаа найзуудынхаа хамт том ажил хийж, том болно гэсэн мөрөөдөл нь аавын хаалга татахад хүргэсэн юм.

1994 онд баг өмссөн хэсэг залуус толгойтын зүүн салаанд Говь- Алтай аймгаас ноолуур, арьс шир ачаад хот орж ирсэн ГАЗ-53 маркийн машинтай ченжүүдэд буу тулган жолоочийг нь уурын зууханд хүлж хаясан хэрэг гарав. Монголын цагдаа тэр аяараа гэмт хэрэгтнүүдийн араас хөдлөв. Гэмт хэрэг үйлдсэн залуус оросын хилийг яг тэр машинтайгаа давж бүр Лужникийн зах руу орсон байна. Оросын тусгай хүчин монголын цагдаа нар лужникийн захыг бүслэн байж гэмт хэрэгтнүүдтэй буудалцан барилаа. Орос монголын хамтарсан хүчиний байгууллагыг цочоосон гэмт хэрэгтнүүд бол 19 настай Гэрэлмаагийн Нямлхавга, Майдарын Баянмөнх, Бэгзсүрэнгийн Гантулга, Төрмөнхийн Товуудорж нар байлаа.

Монгол телевизээр гэмт хэрэг хийсэн залуусыг гар хөлд нь гав дөнгө зүүлгэн галт тэрэгнээс буулгаж байгааг үзүүлсэн юмдаг. Тэгэхэд өндөр нуруулаг залуус юу ч болоогүй мэт инээмсэглэн зогсож байлаа. Ингэж Нямлхавга гэх залуугийн нэр тодрон гарсан гэхэд болно. Монголын шүүх дээрэм хийсэн зандалчлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Г. Нямлхавгад 21 жил Б. Гантулгад 18 жилийн ял өгсөн байна. Дуулиант гэмт хэрэгийн эзэд болох 6 залуусыг олон гэмт хэрэгтнүүдийн айдсыг төрүүлдэг Авдрантын онцгойруу илгээсэн юм. Тэр үед авдрантын онцгойд 100 гаруй шигшмэл хоригдлууд ял эдэлж байлаа.Авдрант нь доод тал нь 10 жил хоригдох ялтай хүн амины хэрэгтэнгүүд очдог зэрэглэл өндөртэй хорих байв. Г. Нямлхавга тэргүүтэй 6 залуу ирж анх удаа нэгэн зэрэг олон хоригдол ирсэнд бүгд гайхаж байлаа. Жилдээ нэг хоёр л шийдсэн гэмт хэрэгтнүүд ирдэг шорон байж. Залуус авдрантын хориход атаман болно гэсэн зорилго тавиад очсон байв.

Тэдгээр залуусыг олон жил шоронгоор явсан “Халигаа” Батгэрэл гэдэг хоригдол галдаа авч шоронгийн дэг жаягийг зааж өгсөн гэдэг юм. Дан ганц хүч бяраар атаман болно гэдэг амины хохь. Онцгойн шоронгийн бүх хулгайч нар бүгд хутгатай. Тэд нар автобусны кондутр шиг хэрэлдээд байхгүй. Нэг муудалцвал эсвэл ална нэг бол хутгалуулна. Тийм учраас барагтай бол хоригдлууд нохой шиг хэмлэлдээд байхгүй. Хэн ухаантай нь ямар нүүдэл хийхээс овгор атаманы асуудал шийдэгддэг байв. Энэ үед авдрантын онцгойн зөвлөлөөр “Шулга” Сандаг агсаны гал хам “Буурал” Чинбаа ажиллаж байлаа. Шинээр ирсэн Нямлхавга өөрийн байр сууриа олсон хэдийч улам ихийг хүсч байв. Бусад галынхныг оролдож зарим нэгнийг нь шоглож байлаа. Нямлхавгын шоронд онцгойрох тасрах гэсэн оролдогыг шоронд нөлөөтэй “Шандын” Батсайхан “Балданжамцын” Баярсайхан нар ажиглаж байжээ.

Шандын Батсайхан: Энэ муу мангар пацаан нэг дээшээ гарвал дийлдэхгүй шүү, аймшигтай дарангуйлагч болох шинжтэй гэж ярилцсан байна. Тэгээд тэр 2 Нямлхавгийг алахаар шийдсэн байна. Ингээд “Шандын” Батсайхан араас нь гэндүүлэн тэвэрч Барын бамбар хочит Балданжамцын Баярсайхан цээжин тус газар нь 2 хутгалаад Нямлхавгыг алдсан байна. Тэрээр Баярсайханыг өшиглөн унагаж Батсайханаас мултраад : Та нар арай л амжсангүйдээ гээд инээхэд нь цээжнээс нь цус бургилан урсаж байж. Хянагч нар гүйн ирж Батсайхан Баярсайхан 2-ыг аваад явсан байна.

Хэдийгээр зүрхэн тус газраа хутгалуулсан ч гэсэн 3 сар эмнэлэгт хэвтэн эмчилүүлж эрүүл саруул амь гарсан гэдэг. Энэ явдалын дараахан түүнд хуучины архаг хулгар ингэж хэлсэн байна.

За дүү минь бяр байхад бүхнийг шийдэж болдоггүй юм. Хэрвээ чи энэ хар нүхнээс амьд гарахыг хүсвэл бяр ухаанаа хослуулах хэрэгтэй хэмээн сургааль айлдсан байна. Үүнийг сонссон Нямлхагва шөнөжин элдэв зүйлийг бодож хоносон байна. Сар гаруйхан хугацааны дараа Данхар дондог гэж шоронд 40 гаруй жил суугаад хэзээ мөдгүй суллагдах болсон өвгөн ялтанг өрөөндөө дуудан түүнд ингэж хэлжээ.

За ах хүү гарлаа юу бодож байна гэхэд хариуд нь бодсон зүйл алга даа гэр орондоо харьж амар тайван амьдрах юмсан гэхэд. Хэн хүнгүй боддог л бодол одоо хэдэн настай билээ. 25 насандаа 25 жилийн ял аваад одоо долоохон хоногийн дараа суллагдлаа гэж хэлсэн байна. Үүнийг сонссон Нямлхагва за тэгвэл нартын жаргалыг нарсанд амсауулнаа гэж хэлээд Болор архи задалж уусан байна. Архиа ууж дуусаад “Улаан хойлойг чинь чийгэллээ. Одоо унждаг улааныг чинь чийгэлнээ” гэж хэлээд шоронгийн эмчийн өрөө рүү дагуулан явсан байна. Эмчийн өрөөнд түлхэн оруулаад би арын хариуцана гэж хэлээд 2 хоригдол үүдэндээ зогсоогоод дуустал нь хэнийг ч битгий оруулаарай гэсэн гэдэг. Өвгөн хоригдол сувилагч хүүхнээр унждаг хойлойгоо чийгэлчээд гарч ирэхэд нь 2 хянагч түүнийг барьж авч ялаа нэмүүлсэн гэдэг. Өвгөн хоригдол энэ явдалын дараахан нь хорь гучин жил шоронд суусан архаг хулгар нэг муу шар бандид далаараа цэвэр тавиуллаа даа хэмээн харамсаж суусан гэнэ.

Үүний талаар Нямлхагва хэлэхдээ “Наранд гараад амьдралтай биш нарсандаа ясаа тавина биз” гэж хэлсэн байдаг. Өвгөнийг эмчийн өрөө рүү оруулчаад өөрөө шоронгийн удирдлагад хэл хүргэсэн тухай тухайн үеийн шоронгийн удирдлагууд хэлсэн байдаг.

Нямлхагва 2000-2001 оноос эхлэн бяр ухаанаар жинхэнэ халхын шоронг базаж эхэлжээ. Монголын томоохон гэх бизнесмен, хөрөнгөтнүүд руу бэлэг илгээн татвар авдаг байж. Энэ нь юу байсан бэ гэхээр хоригдлуудын чулуугаар хийсэн шатар болон элдэв амьтын дүрс байдаг байжээ. Зөвхөн нямлхагва өгөөрэй гэсэн гээд хүргэж өгөхөд “Надаар оролдож эхлэх вий” хэмээн айж тэрхүү бэлгийг маш өндөр үнээр худалдан авдаг байжээ. Тэрээр монголын бүх шоронгоос иймэрхүү байдлаар чулуун шатар бусад гар урлалуудыг татаж эрх мэдэлтэн хөрөнгөтнүүд рүү шахаж монгол улсыг санхүүгийн асар том сүлжээг бий болгож чаджээ.Тухайн үеийн үнэлгээг одоогоор харьцуулан харвал өдөртөө түүний гараар 1 тэрбум төгрөг эргэлдэж байсан гэх баримт ч бий.

Үүнээс үүдэн улс төрийн томчууд тухайн үеийн удирлагууд түүнийг нэг мөсөн дарж авахаар арга сүвэгчлэн хөнөөх талаар төлөвлөгөө боловсруулсан байна. Гэвч түүнийг хөнөөж чадах хоншоортой аавын хүү тун ховор байсан учраас түүнийг яснаасаа зууж ирсэн Өмнөговийн Баянмөнх гэх залууг сонгож түүнийг хөнөөлгөхөөр бэлтгэжээ. Баянмөнхийн дүү охин эргэлтээр ирэхэд нь Нямлхагва татвараа төл хэмээн шаардаж байсан байна. Баянмөнх 100,000₮ өгөхөд нь чи намайг доромжилж байна уу гэж хэлээд нүүр лүү нь урж шидчихээд охин дүүг нь хүчиндэж байсан учраас Баянмөнх араандаа зуусан байна.

Өглөөний 6 цаг 24 минут

Нямлхагва үүдэндээ үргэлж 2 хамгаалагчтай унтдаг байсан учраас хамгаалагчдыг нь хоолонд оруулах нэрийдлээр холдуулж чадсан боловч Нямлхагва дэрэн дороо үргэлж хутгатай унтдаг учраас Баянмөнхийг гал хамых нь хамт хоёр гаранд нь хутга скочдоод оруулсан гэдэг. 2 залуу хэрвээ нэг л зүйл буруутвал эргээд амьд үлдэхгүй гэдгээ мэдэж байсан учраас ар нуруунд нь 40 гаруй удаа хутгалсан байна. Нямлхагва 40 гаруй удаа хутгалуулахдаа нэг ч удаа ЁоЁ гэж хэлээгүй гэдэг. Тэрээр эцсийн амьсгал хураахын өмнө “За хамуудаа болоо ш дээ одоо тэртээ тэргүй үхлээ” гэж хэлээд нааран дээрээ буруу хараад амь тасарсан гэдэг. Гэвч энэ нь Баянмөнхөд хангалтгүй санагдсан учраас 2 нүдийг нь ухаж авч гарт нь бариулаад бэлэг эрхтэнийг нь тасдаж аманд нь зуулгаад нааран дээр нь суулгаад цусаар нь өргүй боллоо гэж бичсэн гэдэг. Түүний энэ нүд хальтрам цогцос яг тэр хэвээрэй хуучин нийслэлийн нэгдсэн моргод ирсэн байдаг.

 

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

5 сэтгэгдэл.
  • zochin 74.113.255.252

    2017/02/14 at 19:31

    ene odoo hend heregtei yum bichsen be ? bahdaad baigaa yumuu jigshuuleh geed baigaa yumuu ? zarim niitleliig saitad tavih tavihguig hyanaj baimaar yumaa…

  • Boldfdd 174.197.4.126

    2017/02/18 at 02:48

    Mangar batsaan byar hycheer byhniig barin gej boloh baigaad hyn yosnoos gaduur zyi bus avirlaad ahad ni aluuljdee

  • 4444 202.21.106.102

    2017/02/23 at 11:22

    nohoi baridag nohoi nohoidoo bariulj uhdeg.uhsen ni bolj dee

  • mmmmmmmmm 202.179.31.8

    2017/03/22 at 10:12

    nohoi nohoin vhlerei vhejdee

  • зочин 124.158.113.3

    2017/04/27 at 11:52

    хачин юм бичих юм ямар хэрэгтэй юм

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


2 + 9 =