Сурагчид сансар огторгуйгаар аялав

 Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялацгаасан юм.

Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтөний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн. Тавдугаар ангийн дүү нар маань ч хөтлөн явуулж байгаа номын санчаас асууж байгаа асуулт, харилцан ярилцаж байгаагаас энэ бүхэн анзаарагдаж байлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …