Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав

Өнгөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг спорт наадам, цасны баярыг зохион байгуулах ажлын хэсгээс оролцогч байгууллагуудын дунд бүжгийн тэмцээн, цас, мөсөн бүтээлээр хотхон байгуулах зэрэг уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсан юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нийслэлийн төв Сүхбаатарын талбайн орчмоо урлаж оролцсон. Мөн хэлтэс, албадынхаа дунд хөгжөөнт буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулав. Ийнхүү Сүхбаатарчууд бүхий л үйл ажиллагаанд өндөр зохион байгуулалттай оролцож багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Мөн наадмын үеэр нийслэлийн 2016 оны Биеийн тамир, спортын шилдэг хамтлагаар шалгарсан 12 дугаар хороо шагналаа гардан авав гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас  мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …