Хайрт минь чи дуугаа дуулаач

МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатарын үг, МУГБ, хөгжийн зохиолч Л.Галмандахын уран бүтээл “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг дахин дуулсан байна. Тодруулбал, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар уран бүтээлч хүний хатуу шалгуураар хандаж хоёр ч удаа хөгжмийн найруулгыг нь өөрчилж эдүгээ эцэслэн дуулсан байна. Эхнийх нь ритмтэй, цолгиун байсан бол сүүлийнх нь аядуу намуун уянгын энгийн болсон нь зөв шийдэл болсон бөгөөд уг уран бүтээлийг гэгээн хайртай учирсан хосуудад зориулжээ.

SKIN Entertainment-ийн дүрсжүүлж, Э.Эрболдын  хөгжмийн найруулгаар МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын дуулсан  “ХАЙРТ МИНЬ ЧИ ДУУГАА ДУУЛААЧ” дууны шинэчилсэн хувилбарыг хүлээн авна уу.


Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …