Өнчин ядуу бяцхан хүүхдүүдийг асарч байгаа эмэгтэйд туслацгаая

Олон нийтийн сүлжээнд зовж зүдэрч байгаа  нэгэндээ харамгүй туслаж, бусдыг уриалан сайн үйлсийн аяныг амжилттай хэрэгжүүлж яваа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн  Ц.Сувд-Эрдэнэ гэгч  бүсгүй бий. Түүний уриалсан, олон нийтэд хүргэсэн сайн үйлсийн аян амжилттай хэрэгжиж эзэндээ хүрч чаддаг. Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй энэ удаад хүний өөрийн 10 гаруй хүүхдийг өсгөн хүмүүжүүлж яваа Сарнай гэх эмэгтэйд туслах аян өрнүүлжээ.

Буян буяны дээд хүмүүнд туслах гэдэг. Манай сайтын зүгээс  Сарнай бүсгүйд туслах аяныг дэмжин ажиллахыг уншигчиддаа уриалж,  Ц.Сувд-Эрдэнийн оруулсан постыг хүргэж байна. 

Өөрийн 6 хүүхэд хүний 9 хүүхдийг асран хамгаалж хамтдаа амьдардаг Сарнай эгчид ард түмнээрээ нэгдэж асрамжийн төв барьж өгье хүмүүсээ. Тэрээр бага байхаасаа Улаан чулуутын хогийн цэг дээр өсч өнчин дүү нарыгаа өлсгөхгүйн тулд, ээждээ тус болохын тулд хүн бэрхшээл бүхнийг туулж өдий зэрэгт хүрсэн ачтан. Өөрийг нь бага байхад май гээд аяга хоол өгөх хүн байсангүй. Энэ зовлонг дээдийн дээдээр мэдэх учир хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийг 10 гаран жил хооллож явахдаа нэгэн айлд ороод мэл гайхаж орхисон нь хоёр бяцхан хүүхэд өлсснөөсөө болоод хөдөлж чадахгүй байсан байдал байлаа. Энэ үед өөрөө өөртөө тангарах өргөж энэ хүүхдүүдийг асран хамгаалана гэдгээ амлажээ.

Сүүлийн 9 жилийн туршид Сарнай эгчийн гэрт ирж хоноглож асруулж явсан хүүхдийн тоо аль хэдийнээ 100 хол давсан байна. Дийлэнх хүүхдийн аав ээж нь архины хамааралтай, мөн орон гэргүй байдаг ба тэр хүүхдүүдийг хүчирхийлэлээс хамгаалах нь өөрийхөө үүрэг мэт өдөр шөнөгүй зүтгэж явдаг ийм л буянтай эмэгтэй. Түүний асрамжинд сэтгэцийн өөрчлөлттэй ээж хүү хоёр байдаг ба тэднийд ирээд 6 жил болж байгаа гэж байлаа. Умгар гэртээ гал алдахгүй хэмээн нэгэн албан газар цэвэрлэгч, галч, тогооч хийж сарын 200 мянган төгрөгний цалин авдаг. Авсан цалингаараа 2 ээжийг тус бүр 60000 төгрөгөөр цалинжуулж хүүхдүүдээ асруулна. Үлдсэн жаахан мөнгөөрөө нүүрс түлээ аваад л дуусчихдаг. Тэдний гэрийн гадаа бяцхан оёлын цэх байгуулж өгсөн ачтангуудын хүчээр шөнө сууж юм оёж зараад түүгээрээ хүүхдүүддээ хоол залгуулдаг. Ингэж л бусдын төлөө биеэ үл хайрлан зүтгэх Сарнай эгчдээ асрамжийн төв байгуулж өгвөл магадгүй маш олон хүүхдийн ирээдүй өнгөтөөр гэрэлтэнэ гэдэгт бат итгэж байна.

УРИАЛГА: Хэвлэл мэдээлэлийн салбаруудаа бидний уриалгыг сайхан сэтгэлтэй хүн бүрийн чихэд хүргэж өгөөрэй

Улсын байгууллага болон Дүүрэн хорооны ажилчдаа хамтраад оролцоорой. Асрамжийн төв байгуулах ГАЗРЫН асуудлыг шийдэж өгөөрэй.

Барилгын зураг төсөл гаргах хувь хүн байгууллагууд холбогдоорой.

Та бүхэн минь ШЕЙР хийж олонд түгээж өгөөрэй.

ХАНДИВЫН ДАНСЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ БА ОРЛОГО ЗАРЛАГЫГ ТУХАЙ БҮРТ НЬ МЭДЭЭЛЖ БАЙХ БОЛНОО.
Одоогийн байдлаар хандивын дансанд 1200000 төгрөг цуглаад байна. Нэгдвэл юу бүтээж болдогийг харуулая хүмүүсээ. Сайн үйлс бүхэн үр өгөөжөө өгч, бяцхан хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй байх болтугай.

АЛБАН ЁСНЫ ХАНДИВЫН ДАНС:
ХААН БАНК 5079124225 ИТГЭЛ СЭТГЭЛИЙН ГҮҮР САН

ХОЛБОО БАРИХ УТАС:
Зохион байгуулагч: 88197878,  90297878
Сарнай: 94945015

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …