УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэнтэй уулзах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нөхцөл байдалтай танилцсан юм.

Өмгөөлөгчтэй уулзаж, хууль зүйн туслалцаа авах эрх хэвийн явагдах бололцоотой байна гэдгийг салбарын сайд хэлэв.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ХЗДХ яаманаас удахгүй  УИХ-д удахгүй өргөн барина.

Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч болзошгүй.  Хүний эрх гэх нэрийдлээр хэт задгай байвал эргээд үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй. Тиймээс нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддагыг бодож аль аль талдаа эрсдэлгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой  гэдгийг салбарын сайд онцлов.  УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар хэлэхдээ:

“Хүний эрхийг хамгаалахад төрийн аливаа зохицуулалтыг жижиг гэлтгүй нарийн тооцож боловсруулах ёстой. Өмгөөлөгчтэйгээ үйлчлүүлэгч уулзахад мэдээлэл солилцох, зөвлөгөө авах нөхцлийг нь гүйцэд хангах учиртай. Үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгээ бичиг солилцож, баримт бүрдүүлэх энгийн эрхийг хангахгүй байхад л хүний эрхийн зөрчил гарч буйг ХЭҮК-оос анхааруулж, засахыг сануулж байна.  Ийм асуудал дээр УИХ дахь Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ийн талдаа  байж засчихаж болох ийм зөрчлийг засахыг зөвлөж байгаа. Уг зөрчил хуультай холбоотой бол хуулийг нь сайжруулах асуудлыг ч ярихад болно.

Хэдийгээр хоригдож байгаач гэсэн хүнийг  эрхээ эдлэх боломжоор хангах л хэрэгтэй. “Цагдан хорих байрны нөхцөл байдал  хэдэн жилийн өмнөх үеийг бодвол сайжирсан  байна” гэж хэллээ.

О.Цэлмэг

Эх сурвалж:  INDER.mn   

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …