Таван иргэн архинд хордож нас барсан нь урьдчилсан шинжилгээгээр тогтоогдлоо

Энэ сарын 16-нд нийслэлийн Баянгол дүүрэгт таван хүн архинд хордож амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан билээ. Тухайн үед хэргийн газраас албаныхан “Найрсаг”, “Чингис” зэрэг архины шилнээс гадна шил арчигч “Гайхмаараа” шингэний сав олсон бөгөөд амиа алдсан таван хүний үхлийн шалтгааныг тогтоохоор дээрх шил болон савнуудыг шинжилгээнд өгсөн юм. Мөн  нас барсан таван иргэний цогцост задлан шинжилгээ хийжээ. Ингэхэд урьдчилсан шинжилгээгээр таван хүн архинд хордож нас барсан нь тогтоогдсон байна. Энэ асуудлаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Засаг даргын орлогч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд дарга Ганбаяр “Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тогтоолын дагуу манай шинжээчид хэргийн газарт очиж, хувцанцар болон шилтэй шингэнээс дээж авч, шинжилгээнд өгсөн. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийж, хариуг нь мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Цогцосноос авсан урьдчилсан шинжилгээгээр цуснаас нь метиллийн спирт илэрсэн. Харин эсийн буюу нарийвчилсан шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна” гэсэн юм.

 


Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …