Б.Обама ерөнхийлөгчийн хувиар америкчуудад хандан хэлсэн сүүлчийн үг: “Баярлалаа”

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн залгамжлагч Дональд Трампын удахгүй болох гэж буй тангараг өргөх ёслолд оролцохоор явахаасаа өмнө  ажлын ширээн дээрх баримт бичгүүдээ цэгцэллээ.

Цагаан ордны алдарт Зууван танхимаас Б.Обамаг гарч ирэхэд нь сэтгүүлчид “та өнгөрснөө дурсан санагалзаж байна уу?” гэж асуухад тэрбээр “мэдээж” гэж хариулжээ. Мөн “АНУ-ын төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа америкчуудад хандан хэлэх үг танд байна уу? гэж асуухад тэрбээр “Баярлалаа” гэсэн байна.

Үүний дараа Б.Обама ордны баруун жигүүр дэх ажлын өрөөнөөсөө гарч өнгөрсөн найман жилийн хугацаанд амьдарсан Цагаан ордны гол барилга руу явжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …