Жэннифэр Лопез өөрийн гоёмсог гутлын коллекцоо танилцуулна

      47 настай дуучин, жүжигчин бүсгүй энэ сарын 23-нд Италийн алдарт гутлын загвар зохион бүтээгч Giuseppe Zanotti-той хамтран өөрийн “Giuseppe for Jennifer Lopez” гутлын коллекцоо танилцуулахаар бэлтгэж эхэлжээ. Тус коллекцийн гутлууд 895-1395 долларын үнээр худалдаалагдах гэнэ.

Тэрээр өөрийн ажил мэргэжлийн онцлогт таарсан, хөлд эвтэйхэн хирнээ тансаг, загварлаг, дээд зэргийн чанартай гутал гаргах нь миний хүсэл гэсэн бол алдартай загвар зохион бүтээгчид Жэй Лог загварын өндөр мэдрэмжтэйг гайхаж байгаа гэнэ. Тиймээс түүний гутлыг яг л Жэй Ло шиг хүчирхэг, эмэгтэйлэг, загварлаг бүсгүйчүүд сонирхох болно гэжээ.

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …