Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм.

DSC_1918

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн  аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 суманд туулах чадвартай 15 автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

DSC_1922

Эдгээр УАЗ маркийн автомашинуудыг өнөөдөр. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга Я.Гантөмөр нар орон нутгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

DSC_1930

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнэрээр олгохоор шийдвэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …