УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэд биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна

УИХ-ын эмэгтэй гишүүдийг төрийн ордноо зохимжгүй авирлаж байна гэж иргэд шүүмжлэх болсон. Тэднийг чуулганы үеэр бохь зажилж, унтаж, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй явлаа гэж нийгмийн сүлжээнд нийтлэж, ёс зүйтэй байхыг шаардаж байна. Сүүлийн жишээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы үеэр хооллож, утсаар ярьсан тухай сошиалд цацагдаж, шүүмжлэлд өртөөд буй. Энэ талаар эрхэм гишүүн нюьс.мн сайтын сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ тайлбар хийсэн байна.

Тэрээр: Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм өнгөрсөн мягмар гариг.

 Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ гэжээ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Г.Занданшатар:Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, …