Гараанаас гарсан ТАВАН СУМ-ны аль нь АН-аа аврах вэ?

Гараанаас гарсан АРДЧИЛЛЫН ТАВАН СУМ байгаа онож, намын эв нэгдлийг бий болгох нь цаг хугацааны асуудал болоод байна. Учир нь энэ сарын 29-нд Ардчилсан намын эв нэгдлийг харуулсан үйл явдал болж даргаа сонгох ёстой. Сунгааны хугацаанд тэд тараа таниулж эхнээсээ бага сага ялгарал үүсгэж байна. Чухам хэн нь намынхаа бүлэг фракцуудын эв нэгдлийг илэрхийлж чадах вэ гэдэг дээр л АН-ын жирийн гишүүд дэмжигчид илүү ач холбогдол өгч байгаа нь уулзалтуудын явцаас харагдаж байгаа.

Уг нь “эвтэй бол хүчтэй” хэмээн нэгэн үе засгийн эрхийг барьж байсан тэдэнд өнөөдөр өөрийгөө сурталчлан, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас өөр хийх ажил баймааргүй л санагдана.  Харамсалтай нь, өөр хоорондоо хөлөө жийлцээд эхэлсэн гэдэг нь хэвлэл мэдээллээр нэгэнт цацагдаад байна. Тэд ийн хэмлэлдсээр байгаа нь намынх нь нэр хүндийг улам унагасаар…

Ирэх 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын туг нь болж орох намын даргаа сонгох хариуцлагатай энэ агшинг улстөрийнхөн хүлээцтэй харж байгаа. Тиймээс энэхүү намыг удирдан ялалтын тугаа хатгах намын тэр дарга нь хэн бэ?

НАМ ДОТРОО ФРАКЦИЙН ХӨГЖЛИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛСЭН Н.АЛТАНХУЯГ “ЦААШАА” Л ГЭХ БИЙ ВИЙ

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн гэлээ ч яг ямар “туршлага”-ндаа гаргууд сайныг АН-ын гишүүд байтугай ард түмэн мэднэ. “Шинэчлэлийн засгийн газар”-ыг удирдаж ерөнхий сайдын суудалд заларсан 2 жилийн хугацаанд ”Хөгжлийн банк”-ыг байгуулаад гаднаас томоохон бондуудыг босгосон. Өөрөө “ард иргэддээ хайр найргүй тараасан” гэж шоуддаг ч тараасан ч гэж дээ, хөөрхий минь танил талаа харж, тендер гэх хуйвалдаанаар хэдэн тэрбумыг цааш нь хийсэн гэх нэр хоч дагуулан одоо ах дүү, хамаатан садан, хамсаатнаараа АТГ-ын хаалгыг сахих ажилтай болсон гэх.

Мөн Монголын эдийн засгийг “тэг” заалттай болтол самарсан ч гэж зарим нэгэн харах. Тэгэхээр намын дарга болох мөрөөдөл нь талаар болох магадлал тун ч их. Өөрөө ч магадлал муу гэдгээ маш сайн мэдэж буй. Одоо намын даргын төлөө өрсөлдөж байгаа нь өөрийгөө улстөрийн хамгаалтанд оруулах гэсэн санаархал хэмээн харж байгаа хүмүүс ч гишүүд дэмжигчдийнх нь дунд олон байна. Өмнө нь намын дарга байхдаа доторх бүлэг фракцаа нэгэн цул болгож чадаагүй түүнд АН-ын гишүүд итгэл хүлээлгэх нь юу л бол.

 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БИШ МОНГОЛ ТЭР АЯАРАА “ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУ” БОЛЧИХ ВИЙ ДЭЭ

Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн. Бүр тодруулбал Баянгол дүүргийг гартаа атгаж “цэнхэртүүлж” чадсан. Тиймдээ БГД-ийг “ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУ” гэх болсон биз. УИХ-д удаа сонгогдсож сайд, даргын албыг хашиж байсан туршлагатай. Гэхдээ нам дотор ч түүнээс жийрхсэн хүмүүс олон. Учир нь тэрээр суусан газраасаа шороо атгаад сурчихсан нэгэн.

Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах тэр үед л түүний гууль цухуйж эхэлсэн гэж болно. Тэрээр “Хүүхэд хөгжлийн төв” байгуулах нэрийдлээр хотын “А” зэрэглэлийн бүсэд олон давхар шилэн цамхаг барьж түүнийгээ хувьдаа ашигладаг болсон гэх шуум хэсэгтээ л цахим орчинг донсолгоод авсан удаатай. Мөн тэтгэвэрийн мөнгийг үхсэн хүний нэрээр авч байсан гэх яриа ч гардаг.

Харин энэ сонгуульд “УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн нь тухайн тойрогтоо ажилласан, намын гишүүдийн итгэлийг хүлээсэн, ёс зүй, улстөрийн ажлын туршлагатай байх ёстой. Мөн тойрогтоо хамаарах гишүүдийн саналыг үндэслэн нэр дэвших хүнийг тодруулна” хэмээн өөртөө зориулсан мөрийн хөтөлбөртэйгөөр орж байгаа нь түүний үндсэн характер гэлтэй.

Харин өнгөрсөн сонгуулиар одоогийн намын дарга Зи-гээрээ туг тахисан. Үүнийг Ц.Элбэгдоржтой холбож үздэг хүмүүс ч байдаг юм билээ. Тэгэхээр “ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэдэг шиг Зи-гээсээ урваж чадсан хүнд өнөөдөр намын даргын суудлыг өгвөл юу болох бол. Бодох л асуудал.

 

УДИРДАЖ БАЙСАН САЛБАРАА МҮҮНД ЭЗЛҮҮЛЭХЭЭ ШАХСАН ХҮНД АН-ЫН ГИШҮҮД ИТГЭЛЭЭ ӨГӨХГҮЙ Л БАЙХ АА ДАА

2012-2014 оны хооронд “Боловсролын яам”-ыг тэргүүлж байсан туршлагатай. Ажиллах хугацаандаа МҮҮН-ий шашинтай холбогдож байсан толгой. Ер нь МҮҮН-ийхнийг улстөр болон Монголын боловсролын салбар луу шургалахад нилээдгүй үүрэг гүйцэтгэсэн гэж хардах нэгэн ч байдаг гэх.

Харин тэрээр Ардчилсан намын даргад нэр дэвшихээ зарлах үедээ өөрийн ахлаж байсан “Нэг Ардчилал” фракцаа татан буулгаж нам доторх бүлэг, фракцгүй нам болгоно гэсэн. Гэхдээ түүнд боломж тийм ч амархан олдчихгүй байх. Намдаа шийдвэрлэх албан тушаалд байгаагүй, нөлөөлөл тийм ч их байхгүй болохоор түүнийг тойрон хүрээлэх масс томорч чадахгүй л болов уу.

 

“ГОРООЛОГЧ”-ООС “ГОРИЛОГЧ” БОЛТЛОО ТОМОРСОН Ж.БАТЗАНДАН АН-Д ЖИРИЙН ГИШҮҮН БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ

Цагтаа “Сүхбаатарын талбай”-г гороолж иргэдийн дуу хоолой болж байлаа. Энэ үедээ тэрээр “Иргэний хөдөлгөөний нам”-аа байгуулж байсан. 2008 оны сонгуулийн дараа “долдугаар сарын нэгэн”-ий үймээнийг зохион байгуулсан гэж “дээлээ нөмрөх” шахсан. Тиймдээ аврал эрж АН-д элссэн. Гэвч аврал эрж орсон намаа дотроос нь байнга л түгжилддэг. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд түүнийг намаас хөөх тухай шийдвэр 2-3 удаа ч гарсан байдаг.

Харин тэрээр энэ удаагийн намын сонгуулийн үеэр “намд шинэчлэл хийж, хууль бус явдлыг зогсооно, фракцыг татан буулгана, олгиархиудаас цэвэрлэнэ.” хэмээн тэнгэрийн амлалт өгсөөр нэр дэвшиж байгаа. Гэхдээ тэнгэрийн амлалт өглөө гээд нам дотроо хамгийн дэмжлэг муу, итгэлгүй нэр дэвшигч учраас дарга болох магадлал байхгүй л болов уу.

 

АРАЙ ДӨНГҮҮР, АЛСЫГ ХАРЖ ЧАДАХ НЬ Д.ЭРДЭНЭБАТ ЮМ УУ ДАА

АН-ын нарийн бичгийн ажлаас эхлэн генсек болтлоо дэвшсэн чадсан. Намынхаа арын албыг нэр төртэй, найдвартай хийж гүйцэтгэсээр өнөөг хүрсэн нэгэн. Удирдан зохион байгуулах чадвар, дайчин тэмцэгч чанараа он удаан хадгалж харуулж чадсан төрийн түшээ хүн гэгддэг. Аливаа хор найраанд төдийлөн нэр холбогддоггүй. АН дотроо нэр цэвэр гишүүдийн нэг. Мөн тэрээр төрөө халамжийн бодлогоор биш, үйлдвэрлэлийн бодлогоор хөгжүүлэх ёстой хэмээн үздэг. Тиймээс ч нам доторхи фракц бүлэглэлийг халж, эв нэгдэл, хариуцлагатай, хүний нөөцийн чадавхтай, шудрага санхүүжилттэй, засаглаж чаддаг, дотоод ардчилалтай байх зэрэг нам доторх тулгамдсан асуудлуудыг тусгажээ. Үүнээс үзэхэд ялахын төлөөх сонгууль бус ардчилсан нам, цаашилбал ардчилсан төрөө авран үлдэх алсын хараа нэвт шингэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь бусад өрсөлдөгчөөсөө ялгарч байна.

Ирэх 29-нд болох Ардчилсан намын даргын суудалд санаархагч таван сум хэрхэн байндаа тусахыг гишүүдийнх нь мэргэн сонголт шийднэ.

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …