Жүжигчин Ким Тэхи Rain нар хуримаа хийнэ

Солонгосын алдарт жүжигчид болох Rain Ким Тэхи нар ирэх 2-р сард хуримаа хийхээр болжээ. Албан ёсны мэдэгдлийг Солонгосын мэдээллийн сайт болох Ilgan Sports-д мэдээлсэн байна.

Жүжигчид 2012 онд цуг кинонд тоглохдоо үерхэж эхэлсэн юм. Энэ удаагийн хуримын зар тэдний анхны мэдэгдэл биш бөгөөд 2015 онд бас ийм мэдээлэл гаргаж байсан аж. Тэд болзоод 4 жил болж байна. Өнгөрсөн жилийн таван сард дуучин жүжигчин Рэйн Жэжү арал дээр Тэхид хуримын санал тавих гэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Ирэх хоёрдугаар сарын 19-нд хурим хийх тов гаргасан гэж мэдээллээ. Гэхдээ тэдний агентлагуудаас ямар нэгэн албан мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …