Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог сум, байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав

Жил бүрийн шинэ оны эхэнд аймаг, нийслэлийн Засаг дарга нар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Энэ уулзалтанд  Ховд аймгийн засаг дарга Галсандондог оролцож үр дүнгийн гэрээгээ үзэглээд ирсэн. Тэгвэлаймгийн Засаг дарга Д.Галсандондог сумдын засаг дарга нар болон, байгууллагын  удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж батламжинд гарын үсэг зурав. Энэ жил Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил. Тийм ч учраас гараа сайн бол бариа сайн гэдэг зарчмаар ажиллана гэдгийг уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолж байсан юм.

Энэхүү гэрээний гол зорилго нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг нийгмийг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах юм. Мөн улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар худалдан авах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний тоо хэмжээ, чанар, үр дүнг тодорхойлох талаар аймаг сумын Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Уг гэрээнд талуудын харилцан хүлээх үүрэг, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл, гэрээний биелэлтийг дүгнэх, үнэлэх болон бусад нөхцлийг тусгаж, гэрээний хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг салбар бүрээр тодорхойлсон байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …