Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнийг торгоод суллажээ

“Централ Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авч, шуурхай ажилласан. Сэжигтнийг анх Данийн иргэн гэж байсан ч шалгалтаар АНУ-ын иргэн, 52 настай Майкл гэгч байсныг хууль хяналтынхан тогтоосон.
Мөн энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн юм. Түүнчлэн цагдаа болон тагнуулын байгууллагын шалгалтаар “Централ тауэр”-аас ямар нэгэн тэсэрч, дэлбэрэх зүйл олдоогүй байна. Сонирхолтой нь, АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны хариуцлага тооцож, торгоод сулласан байна.
Сүрдүүлэгч этгээд “Централ Тауэр”-ын XV давхарт байрлах Дани Улсын өргөмжит консул, “Эм-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавьсан боловч  “Боломжгүй” гэсэн хариу сонсоод “Бөмбөг тавина” хэмээн сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …