2017 оны гүйлтийн цанын анхны тэмцээн хэнтий аймагт боллоо

2017 оны гүйлтийн цанын анхны тэмцээн Хэнтий аймгийн Биндэр суманд “Чингис хааны цом”-ын тэмцээн 4 насны ангиллаар зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд ЗХ-ний тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд ЗХ-ний 311 дүгээр ангийн тамирчин тэргүүн ахлагч П.Гантулга, А.Энхтуул нар мөнгө, С.Дүүрэнбаяр хүрэл медаль, ЗХ-ний 330 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Э.Алтансоёмбо мөнгө, ЗХ-ний 084 дүгээр ангийн тамирчин сургагч ахлагч М.Оюундэлгэр Алт, ЗХ-ний 013 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч В.Жамбалсүрэн хүрэл, ЗХ-ний 015 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Ю.Туяа мөнгө, ЗХ-ний 310 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Б.Амарсанаа мөнгө, ЗХ-ний 065 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч Ч.Отгонцэцэг алтан медаль хүртэж шилдэг тамирчнаар шалгарлаа.

БХЯ

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …