5 мэргэжилтэн БНСУ-д урт хугацааны сургалтанд хамрагдахаар боллоо

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн  БНСУ-ын Олон улсын Эрүүл мэндийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд тус төвийн цөмийн оношилгооны тасагт ажиллах цөмийн оношилгооны эмч, циклотроны оператор физикч, цацраг идэвхит эмийн  химич, цацрагийн хяналтын мэргэжилтэн, цацраг идэвхит эмийн техникч зэрэг 5 мэргэжилтнийг БНСУ-д урт хугацааны сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэв.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдсан бөгөөд I үе шатанд Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Олон улсын Атомын энергийн газрын Циклотроны тасагт ажиллах мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах суурь шалгуурын дагуу хийсэн.

II шатанд БНСУ-ын Олон улсын Эрүүл мэндийн сан, тус улсын Дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчид англи хэл дээр мэргэжлийн ярицлага авч сонгон шалгаруулалтын эцсийн дүнг гаргасан болно.

Шалгарсан мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн яам гэрээ байгуулж, 2017 оны 3-р сараас эхлэн сургалтанд хамруулна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …