Хавдраас сэргийлэхэд нөхрийн тань үүрэг чухал шүү, бүсгүйчүүд ээ

Энэхүү өвчин үүсэх шалтгаан нь хэд хэдэн зүйлээс болдог байна. Ерөндөг удаан хугацаагаар тавиулах, бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн ариун цэвэр сахихгүй байх, үрэвсэлт өвчнөө эдгээхгүй удаан явах болон бусад шалтгаан ордог байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар их байгааг мэргэжлийн эмч нар сануулж байна. Энэхүү өвчин үүсэх шалтгаан нь хэд хэдэн зүйлээс болдог байна. Ерөндөг удаан хугацаагаар тавиулах, бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн ариун цэвэр сахихгүй байх, үрэвсэлт өвчнөө эдгээхгүй удаан явах болон бусад шалтгаан ордог байна.
Тиймээс бүсгүйчүүд маань тогтсон бэлгийн амьдралгүй бол тохиолдлын харьцааны үед бэлгэвч хэрэглэж занших, үтрээний үрэвслээ дариу эмчилж сурах, ерөндгийг удаан хугацаагаар тавиулахаас татгалзаарай.
Мөн гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хувьд нөхөртөө ч ариун цэврийн талаар шаардлага тавьж сураарай. Эрэгтэй хүн ариун цэврээ сайн сахиагүйгээс бэлэг эрхтэнд тогтсон бохирдол нь бэлгийн харьцааны үед эмэгтэйн үтрээнд орсноор элдэв өвчлөл, цаашлаад хавдар үүсгэх нөхцөл ч болж мэдэхийг эмч нар анхааруулж байна. Тиймээс бэлгийн харьцаа бүрийн өмнө хосууд ариун цэврээ сайн сахих нь чухал юм. Мөн хоёр биендээ үнэнч байж, тохиолдлын бэлгийн харилцаанаас татгалзаарай.
Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, анагаах ухааны доктор, профессор М.Ариунболд “Эсийн шинжилгээ нь хамгийн хялбар. Мазокийн шинжилгээ шиг түрхлэг аваад үздэг. Ямар ч өвдөлт өгдөггүй, энэ шинжилгээ нь дэлхийд батлагдсан шинжилгээ. Умайн хүзүүний хорт хавдар эрсдэлт өвчнүүдийн тэргүүнд бичигдэж байгаа тул эсийн шинжилгээг жилд нэг удаа өгөх хэрэгтэй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …