БНХАУ авлигын сэжигтнүүдийг хилийн чинадаас татах чиглэлд илүү анхаарна

17/01/11 01:45

183 Үзсэн

БНХАУ авлигатай тэмцэх ажлын хүрээнд ойролцоогоор 1,2 сая хүнд шийтгэл оногдуулж, цаашид засгийн газар нь авлига хээл хахуулийг таслан зогсоохын төлөөх чармайлтаа нэмэгдүүлэн, авлигын эсрэг үйл ажиллагааг хилийн чанадад нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

2014 онд “Тэнгэрийн сүлжээ ажиллагаа” нэртэйгээр эхлүүлсэн энэхүү кампатын хүрээнд Хятадын засгийн газар дэлхийн 70 гаруй орноноос 2600 гаруй хүнийг авлига хээл хахуультай холбогдуулан эх орондоо авч ирж, 8,6тэрбум юань буюу 1,2 сая америк долларын өртөг бүхий эд хөрөнгийг илрүүлэн хураасан гэж Хятадын Коммунист намын сахилгын хорооны мэдэгдэлд онцолжээ.

Хятадын эрх баригчид авлигын эсрэг тэмцэлээ дотооддоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ хилийн чанадаас авлигачдыг олж, эх орондоо ял шийтгэл хүлээлгэх чиглэлд илүү өндөр ач холбогдол өгөх зорилт тавьжээ.  Хятад нь дэлхийн 48 орон тэр дундаа Испани, Итали, Франц зэрэг орнуудтай ялтан солилцох гэрээтэй юм байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хуулийн цоорхой, хоёр талын ялтан солилцох гэрээгүй зэрэгээс үүдэж авлига авсан Хятадын албан тушаалтнууд ял зэмлэлээс зайлсхийж, АНУ, Канад, Австрали зэрэг орнууд руу ихэвчлэн гардаг байсан байна. Хятадын эрх баригчид авлига авч хилийн чанадад гарсан өндөр албан тушаалын 100 хүнийг эрэн сурвалжлах нэрсийн жагсаалтанд оруулснаа олон улсад зарлаад байгаа юм. ХКН-ийн сахилгын хорооны тайланд бичсэнээр 2016 онд Хятадад авлига хээл хахуультай холбоотой хэрэг 2012 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлтэй гарчээ.

Мөн 2016 онд Хятадад авлига хээл хахуулийн хэрэгт оролцсон гэдгээ хүлээсэн 57 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Хятадын төрийн мэдлийн Чайна Дэили сонинд мэдээлснээр 2016 онд Хятад улсад төрийн 410 гаруй мянган хүн авлига хээл хахуулийн хэргээр шийтгэгдсэнээс 76 нь төрийн сайд зэрэг өндөр дээд албан тушаалтнууд байсан байна. Хятадын дарга Си Зиньпин 2012 онд төрийн эрх мэдлийг авсныхаа дараа эхлүүлсэн авлигатай тэмцэх ажиллагаа улам өргөжиж, үр дүнгээ ч сайн үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэх болсон. ХКН-ын сахилгын хороо авилга хээл хахууль цэцэглэх орчныг бий болгодог тогтолцоог шинэчлэх зорилтынхоо хүрээнд Үндэсний хяналт, хууль хэрэгжүүлэх хороо байгуулахаар амлаж байгаа юм байна. Шинээр байгуулах хороо нь авлига хээл хахууль бий болохоос урьдчилан сэргийлэх байгууллагууд, удирдах газрууд, хэлтэсүүдийг нэгтгэж ажиллах юм байна.

mnb.mn

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 95890049 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 × 6 =