Чимх инээд /онигоо /

Ясли

-Өмдөндөө шээсэн хэн байна?
Хүүхдүүд гараа өргөнө.
-За.., нэг, хоёр ..таван хүн. Хэн өмдөндөө баасан бэ?
Хүүхдүүд гараа өргөнө.
-Нэг хоёр… дөрвөн хүн байна.
-За түдгэлзсэн хэд байна?

Туйлшрал
-Бяцxан хүү лууван идэхгүй гэж чарлана. Хоолноос нь бүх лууванг түүж байж арай гэж идүүлэв.
-За одоо хичээлдээ явья, хоцорлоо хувцсаа өмс. Май энэ оймс.
-Аа..аа…. өмсөхгүй ээ!
-Яагаад?
-Энэ чинь луувангийн өнгөтэй байна!!

Дайсан
-Балдан, чи том болоод хэн болох вэ?
-Генерал болно.
-Генерал болбол чи дайнд алуулах юм байна даа.
-Хэн намайг алах юм бэ?
-Юу хэн гэж, дайснууд л байхгүй юу:
-Тэгвэл би дайсан болно оо.

Таван настай Дарханаа
-Ээж ээ, би тан шиг сэтгүүлд юм бичдэг болмоор байна, намайг сургаад өг.
-Бичихийн тулд үсгээ бүрэн мэдэх ёстой. Бас маш сайн уншдаг, бичдэг байх ёстой. Чи үсэг мэддэг мөртлөө залхуураад унших дургүй биз дээ.
-Зүгээр ээ, ээж ээ. Би надтай адилхан уншиж чаддаггүй хүүхдүүдэд зориулж юм бичнэ.

Бөхийн өргөө
-Жаал аа, чи ийм үнэтэй шоуны тасалбарыг ямар мөнгөөрөө авсан юм бэ?
-Аав авсан юм аа.
-Тэгвэл аав чинь хаана байна?
-Гэртээ тасалбараа хайж байгаа биз.

Өгүүлбэрийн гишүүд
Монгол хэлний хичээл дээр багш нь хүүгээс:
-“Аав ажилдаа явсан” гэдэг өгүүлбэрийг өгүүлбэрийн гишүүдээр нь задлан ялга гэхэд хүү:
-“Аав” – өгүүлэгдэхүүн, “явсан” – өгүүлэхүүн, харин “ажилдаа” гэдэг нь зүгээр л шалтгааны байц гэжээ.

Аль нь ч адилхан
– Ээж ээ, ээж ээ. Аав ирж байна. Аавд эхлээд таны шинэ палаажийг үзүүлэх үү, миний сурлагын дэвтрийг үзүүлэх үү?

Дөрөв
Ээж ээ, би тэр сургуульд чинь явахгүй ээ, манай багш мангар юм яриад байх юм гэж 6 настай хүүгээ гомдоллоход ээж нь гайхаж:
-Яасан бэ, миний хүү гэвэл:
-Өчигдөр багш бидэнд 2+2=4 гэж заасан мөртлөө өнөөдөр болохоор 1+3 тэнцүү дөрөв гээд байгаа юм даа гэв.

 

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. saraa says

    uneheer ineelgej chadlaa bayrlalaa
    🙂

  2. noyn L says

    🙂 🙂 🙂 🙂 🙂

  3. Гэгээнээ Гэгээн says

    Хаха инээдтэй байнаа бхярлалаа илүү ихийг нэмээрэй 🙂 🙂 🙂 😉 😉 😉

  4. 05. 075. 033. says

    Шууд харахад л ойлгомжтой, багш хариуг буруу бичжээ. Зөв хариу: 2+2=22
    1+3=13 Үнэхээр 6 настай хүүгийн зөв байгаа биз дээ? Жич: Та ТВ-ийн удирдлага дээрээ шалгаж болно

  5. Anonymous says

    Хахахаха гоё онигоонууд байна ааа ?????

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.