5 хүүхдийн ээж барби эмэгтэй

5 хүүхдийн ээж Наннетт Хаммонд хэмээх эмэгтэй 500 мянган доллараар барби шиг болох мэс засал хийлгэжээ. Хөх томруулах мэс засалд 3 удаа ороод байгаа юм. Тэрээр 42 настай бөгөөд инстаграм хуудсандаа өөрийн зураг болон нөхөр Дэйв, хүүхдүүдийнхээ зургийг байршуулсан байна.

Тэрээр хэлэхдээ “Бусад ээжүүд, эргэн тойрон дахь хүмүүс миний тухай юу гэж ярихаас огт санаа зовохгүй байна, тэд миний гадаад төрхийн талаар элдэв хов жив ярих л байх. Хамгийн гол нь миний нөхөр, хүүхдүүд намайг дэмжиж, ойлгож байгаа нь хамгийн чухал” гэжээ.

Түүний нөхөр Дэв болон 5 хүүхэд нь ээжээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр барби шиг төрхтэй болсоноосоо хойш илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй сайхан амьдрах болжээ. Түүний хүсэл нь 70 нас хүрсэн ч яг л барби шиг харагдах явдал юм.

emegteichuud.mn

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …